Төв


Төв аймгийн Улаан Загалмай Хороо

Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн бүрэлдэхүүн хэсэг болох  аймгийн Улаан Загалмайн байгууллага нь 1960 онд 16 үүр, 200 гаруй гишүүдтэй аймгийн нэгдсэн эмнэлэгийг  түшиглэн байгуулагдаж, 1987 он хүртэл эрүүл мэндийн газрийн харъяалалд үйл ажиллагаагаа явуулж байжээ.

1988 оноос эрүүл мэндийн газраас тусгаарлан Зуун мод сумын тамгийн газар, эмэгтэйчүүдийн зөвлөлд байр түрээслэн аймгийн Улаан Загалмайн хорооны сургалт арга зүйн төв болж  үйл ажиллагааны цар хүрээгээ өргөтгөн улмаар 1993 оны 4-р сард өөрийн бие даасан байртай болсон.  

Улаан Загалмайн нийгэмлэгийн төв аймаг дахь төлөөлөгчийн газар , 1996 оноос Улаан загалмайн хороо нэртэйгээр Олон Улсын Улаан Загалмай ,Улаан хавирган сар нийгэмлэгийн үндсэн зарчимын дагуу үйл ажиллагаагаа явуулж 30 гаруй жилийн түүхтэйгээр хөгжлийн 4 хөтөлбөрийн чиглэлээр хүмүүнлэг энэрэхүй, нийгүүлсэхүйн ажлуудыг орон нутагт хэрэгжүүлсээр байна.